
Удаан хүлээлгэсний эцэст 2011 оны 10 сарын 4нд шинэ iPhone 4S -г танилцуулжээ...
Бидний бодож байснаас шинэ iPhone 4S загвар үнэхээр хүнд гайхшруулахаар сүртэй зүйл байхгүй байгааг та бүхэн харж байгаа бизээ. iPhone 4S загварыг мэдээж iPhone 3GS -н адилаар хурдыг нь 2дахин нэмж А5 dual core cpu мөн камерыг нь сайжруулж 8 мега пиксел болгон full hd 1080p видео бичлэг хийдэг болгосноос гадна нүүр царай мэдэрдэг автомат фокус тааруулагчтай юм байна түүнчлэн Siri хэмээх дуу хоолойг таньж хариулт өгөх чадалтай программтай болжээ. За тэгээд уг танилцуулга бичлэгийг үзээд санал бодлоо бидэнтэй болон найз нөхөдтэйгээ хуваалцаад худалдаж авах хүсэл төрвөл мэдээж хамгийн түрүүнд ХаХа.мн шүү дээ.



